ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж, шуурхай хүргэлээ
Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд дроноор хүргэсэн бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж буй юм.
ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө зориулсан байна.
Дашрамд дуулгахад, ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.
Бусад мэдээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа
Мэдээ
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Мэдээ
ЭМХТ болон БНСУ-ын Гёнги мужийн Тамгын газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны уулзалт хийв
Мэдээ
Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн aссамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.