Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-03-27
“Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь байгальд ээлтэй, үр ашигтай газар тариалангийн шинэ гарцыг эрэлхийлсэн, эрдэм шинжилгээ ба бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлсэн онцгой ач холбогдолтой байв.

Хэлэлцүүлгийн үеэр ХААИС-ийн докторант Б.Төртулгын судалгааны үр дүнгээр агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд буудайн ургац 26-32 хувиар, хунчирын ургац 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн болохыгхарууллаа.

Мөн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Атарчимэг Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байгуулсан агро-ойжуулалтын туршилтын талбайн судалгааг танилцуулж, ердөө гурван жилийн хугацаанд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн дөрвөөр нэмэгдсэн нь экосистемийн сэргэлт, биологийн олон янз байдал хэрхэн сайжирч байгааг илтгэж байгааг онцоллоо.

Эдгээр судалгааны үр дүн, туршлага нь агро-ойжуулалт нь зөвхөн ургац нэмэгдүүлэх төдийгүй, хөрсний чийг хадгалах, экосистемийг тэнцвэржүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжилд хүрэх бодит гарц болохыг илэрхийлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ