Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-03-26
“Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдуулав

АНУ-ын Нью-Мексико мужийн тангарагтны шүүхээс “Meta” компанийг хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн 375 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

Тус хэрэг нь 2023 онд Нью-Мексико мужийн Ерөнхий прокуророос гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үүссэн бөгөөд шүүх хурлын явцад “Meta” компанийн платформууд дээр хүүхдийн эсрэг чиглэсэн хууль бус үйл ажиллагаа өрнөх эрсдэл байхад компанийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй, хэрэглэгчдэд аюулгүй байдлын талаар бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл өгсөн гэж үзжээ.

Компанийн ажилтнууд болон гадны шинжээчид хүүхдэд учрах эрсдэлийн талаар "Meta"-гийн удирдлагуудад удаа дараа анхааруулж байсан ч тэд үл тоомсорлосон баримтууд шүүх хуралдааны үеэр дэлгэгдэж, алгоритм нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дараагийн шатанд платформын аюулгүй байдлыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. “Meta” компанийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ