Интерспутник олон улсын сансрын холбооны байгууллагын Ерөнхий захирал Ксения Дроздоватай уулзлаа

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Интерспутник олон улсын сансрын холбооны байгууллагын Ерөнхий захирал Ксения Дроздоваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд сансрын холбоо, хиймэл дагуулын технологийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуулын төслийн хүрээнд техникийн дэмжлэг, мэдлэг туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар санал солилцов.
Мөн Сансрын хамтын ажиллагааны шинжлэх ухааны бага хурлыг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр боллоо.
Бусад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Мэдээ
Монгол, Германы ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Мэдээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Мэдээ
“Global AI & Digital Summit 2026” дээд түвшний чуулга уулзалтад хиймэл оюуны бэлэн байдал, хүртээмжийн асуудлыг хэлэлцэж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.