Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
5 цаг 42 мин
Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав өнөөдөр НҮБ-ын ХХААБ-аас Ази, Номхон далайн бүсийн улс орнууд (АНДБ)-ын хөдөө аж ахуйн салбарын бэлэн байдлыг хангаж, FRLD сангаас шаардлагатай санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх дэмжлэгийг үзүүлэхээр Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (TCP/RAS/4008) төслийн багийн гишүүд Janek Toepper (FAO), АНДБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Silke Pietzsch (FAO), АНДБ-ын Эмзэг байдлын хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээ, хяналт, үнэлгээ хариуцсанмэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн гарз, хохирлын үнэлгээ, түүнийг даван туулах талаарх үндэсний чадавхыг бэхжүүлэх талаар санал солилцож, аймаг сумын түвшинд ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулах, олон улсад хэрэглэж буй арга, аргачлалыг үндэсний зан, заншил, өв соёлд нийцүүлэн боловсруулж хамтран ажиллах тухай санал солилцов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ