Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
3 цаг 0 мин
Калифорни муж хуулийн сургуулиудад AI заахыг үүрэг болгосон анхны муж болж магадгүй

Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын холбооны Шалгалтын хорооноос "технологи болон хиймэл оюун ухааны чадамж, боломж, хязгаарлалт болон зохистой хэрэглээ"-г хуулийн сургуулийн оюутнуудын заавал дүүргэх ёстой 6 багц цаг бүхий сургалтыг сургалтын хөтөлбөрт оруулах талаар хэлэлцжээ.

Ирэх сард албан ёсоор шийдвэрлэгдэх энэхүү өөрчлөлт нь тус мужийн магадлан итгэмжлэгдсэн 25 хуулийн сургуульд хамаарах юм.

Ингэснээр Калифорни муж нь хууль, эрх зүйн чиглэлээр сурч буй оюутнуудад хиймэл оюун ухааны сургалтыг сургалтын хөтөлбөртөө заавал үзэхээр тусгасан анхны засаг захиргааны нэгж болох магадлалтай байна.

Хэдийгээр ийм албан ёсны хэрэгцээ шаардлага одоогоор байхгүй ч сүүлийн жилүүдэд технологи хууль зүйн салбарт хурдацтай нэвтэрч, эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Америкийн Хуульчдын Холбоо (ABA)-ны магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд AI-тэй холбоотой сонгон болон заавал үзэх хичээлүүдийг хөтөлбөртөө нэмж эхэлжээ.  

Хиймэл оюун ухаан нь хууль зүйн зарим ажлыг түргэсгэж байгаа ч нөгөө талдаа мэдээллийг зохиомлоор үүсгэх (hallucinate) эрсдэлтэй бөгөөд AI ашиглаж алдаа гаргасан өмгөөлөгчид шүүхээс сахилгын шийтгэл хүлээх тохиолдол ч нэмэгдэж байгааг анхааруулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ