Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
19 цаг 35 мин
Кайзербергийн олон түвшний уулзвар 2027 онд ашиглалтад орно

Герман улсын Кайзерберг орчимд олон түвшний уулзварын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 

Европын тээврийн коридор болох A3 болон A40 хурдны замуудын огтлолцол дээр баригдаж буй уг байгууламж нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн шинэ жишиг болж байна.

Өдөрт 200,000 орчим автомашин дамжин өнгөрдөг энэ зангилаанд төслийн BW 5.4 хэсгийн дээд бүтцийн ган нуруунуудыг угсарч дуусгасан байна.

Эдгээр ган хийцүүдийн зарим нь 65 метр хүртэл урттай, нэг бүр нь 43 тонн жинтэй бөгөөд инженерүүд угсралтын ажлыг маш өндөр нарийвчлалтай, нягт уялдаа холбоотойгоор гүйцэтгэж байгаа аж.

Мөн барилгын талбайг авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарласнаар ачаалал ихтэй хурдны замын урсгалыг зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг тасралтгүй, үр ашигтай явуулах нөхцөл бүрджээ.

Кайзербергийн олон түвшний уулзвар 2027 онд ашиглалтад орсноор бүс нутгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгал илүү шуурхай, аюулгүй болж, Европын тээврийн гол коридорын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх ач холбогдолтой юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ