
Германы Дюссельдорф хотоос Варна руу нисэх ёстой байсан нислэг гурван цагаас илүү хугацаагаар саатсанаас үүдэн хоёр зорчигч Европын Холбооны зорчигчийн эрхийг зохицуулдаг Regulation (EC) No 261/2004 журмын дагуу агаарын тээврийн компаниас тус бүр 400 еврогийн нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд ханджээ.
Агаарын тээврийн компани саатлын шалтгааныг Кёльн/Бонн нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шалгалтын урт дарааллаас болж зарим зорчигчид хоцорсон учир тэднийг хүлээх шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.
Харин шүүхийн дүгнэлтээр, аюулгүй байдлын шалгалтын доголдол нь өөрөө “онцгой нөхцөл байдал” байж болох боловч тухайн нислэгийг хойшлуулах шийдвэрийг агаарын тээврийн компани өөрөө сайн дураараа гаргасан тохиолдолд уг үндэслэлээр зорчигчдийг хохироож болохгүй гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, хоцорсон зорчигчдын хувьд “онцгой нөхцөл байдал”-ыг үндэслэл болгон ашиглах боломжтой боловч тэднийг хүлээж нислэгийг хойшлуулснаас үүдэн саатсан бусад зорчигчдод хохирол үүссэн гэж шүүх дүгнэн, нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.
Иймд агаарын тээврийн компаниуд өөрсдийн үйл ажиллагааны шийдвэрээс үүдэн гарсан нислэгийн саатлыг “онцгой нөхцөл байдал” гэж үзэн нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжгүйг тодорхойлсон чухал практик болж байна.