
Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Батсүх Хэнтий, Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн удирдлагуудтай уулзан мал эмнэлгийн тасаг, нэгжийн боловсон хүчний нөөц, аливаа малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сум орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Мал эмнэлгийн ерөнхий газраас мэргэжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Дээрх аймгуудын Мал эмнэлгийн газрын албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага ёс зүйд суурилсан байгууллагын соёлыг бий болгох, Гоц халдварт өвчний бүрэн хяналтад авах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Мөн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн зөвлөмж, зөвлөгөөг малчин, мал бүхий иргэд өгөх чиглэлийг Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хүргэж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.