Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-03-09
Африк тивийн хамгийн том ус дамжуулах төслүүдийн нэг “Lesotho Highlands Water Project”

Африк тив усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг болон хүн амын өсөлтөөс шалтгаалан ус хангамжийн сорилттой тулгарсаар иржээ.

Ялангуяа хотжилт эрчимтэй нэмэгдэж буй бүс нутгуудад ундны усны найдвартай эх үүсвэр бий болгох, усны нөөцийг үр ашигтай хуваарилах нь чухал болсон байна. Иймд “Lesotho Highlands Water Project” төслийг хэрэгжүүлж, өндөр уулын бүсэд усан сан, далан барьж хуримтлагдсан усыг хонгил, хоолойн сүлжээгээр дамжуулан хүн ам ихтэй хот суурин газрууд руу хүргэхээр төлөвлөсөн байна. Ойролцоогоор 7 сая хүн амтай Johannesburg хот болон түүний эргэн тойрны аж үйлдвэр, суурьшлын бүсүүдийг усаар хангах энэ төсөл нь Африк тивийн хамгийн том ус дамжуулах төслүүдийн нэг аж. Төслийн нэгдүгээр үе шат ашиглалтад орж Өмнөд Африк руу жилд 780 сая м.куб ус дамжуулж байгаа бол бол хоёрдугаар үе шат бүрэн хэрэгжсэнээр жилд 1.2-1.3 тэрбум м.куб ус дамжуулах боломжтой болох юм.  

Мөн төслийн хүрээнд баригдсан “Muela Hydropower Station” усан цахилгаан станц нь 72 МВт хүчин чадалтай бөгөөд Лесото улсын дотоодын цахилгаан эрчим хүчний тодорхой хэсгийг хангах боломжтой. Ингэснээр төсөл нь зөвхөн ус хангамжийг сайжруулахаас гадна эрчим хүч үйлдвэрлэх давхар боломжийг бүрдүүлж, байгалийн нөөцийг илүү үр ашигтай ашиглах нөхцөлийг бий болгож байгаа гэнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ