Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-03-06
90 минутын зорчилтыг 15 минут болгох “Дубри-Пулбари” гүүр баригдаж байна

Энэтхэгийн Ассам болон Мегхалая мужуудыг хооронд нь холбосон зам, гүүр байхгүйгээс иргэд Брахмапутра мөрнийг завиар 2-3 цаг гатлах эсвэл хуурай замаар 250 км тойрч зорчдог байж.

Энэхүү хүндрэлийг шийдвэрлэхээр уг мөрөн дээгүүр 19.28 км урт гүүр барьж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж дуусах 2027 оноос хоёр мужийн хооронд зорчих хугацаа 15-20 минут болж богиносох юм.

Ингэснээр бүс нутгийн эдийн засгийн идэвхжил болон худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх гэнэ.

Төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг Энэтхэгийн "Larsen&Toubro" компани гүйцэтгэж буй аж.

Голын ширүүн урсгал, хөдөлгөөнт хөрсний нөхцөлд гүн суурь цутгах шаардлагатай байсан ч инженерүүд техникийн оновчтой шийдлээр тулгуур багануудыг амжилттай босгожээ.

Одоогийн байдлаар барилгын явц 60 гаруй хувьтай байгаа бөгөөд гүүр ашиглалтад орсноор Зүүн өмнөд Азитай холбогдох стратегийн чухал дэд бүтэц болохоос гадна хил орчмын аюулгүй байдал, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх судалгаа гарчээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ