Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
1 цаг 52 мин
Йэншвальде ил уурхайд дэлхийн хамгийн том экскаваторыг буулгалаа

Герман улс нүүрсний салбараас сэргээгдэх эрчим хүч рүү шилжих “Energiewende” стратегийн хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт Йэншвальде ил уурхайд дэлхийн хамгийн том экскаваторыг буулгалаа.

Уг техник нь 502 метр урт, 204 метр өргөн, 80 метр өндөр бөгөөд сүүлийн 45 жилийн турш нийт 3.5 тэрбум куб метр хөрс зөөсөн байна. 

Йэншвальде экскаваторыг буулгах ажил Герман улсын нүүрсний олборлолтыг үе шаттай бууруулахад чиглэсэн төдийгүй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг юм.

Мөн өмнө ашиглагдаж байсан ил уурхайг нөхөн сэргээж, газар нутгийн хэлбэржүүлэлт, усжуулалт хийх, нар болон салхин цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж  буй гэнэ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ