Менингококкт халдвараас сэргийлэх энгийн аргуудын нэг нь бэлтгэсэн уусмалаар хоолойгоо зайлах юм.
Дараах зааврын дагуу уусмал бэлдэж хэрэглээрэй.
1. НИМБЭГНИЙ БҮЛЭЭН УУСМАЛ
Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• 1–2 хоолны халбага шинэхэн нимбэгний шүүс
Хэрэглэх арга:
• Найруулж сайтар хутгана
• 20–30 секунд хоолой зайлаад нулимна
• 3–5 удаа давтана
Өдөрт 1–2 удаа
Хэт исгэлэн байвал цочроож болзошгүй.
2. СОДЫН УУСМАЛ
Орц:
• 1 стакан (200 мл) бүлээн ус
• ½ цайны халбага хүнсний сода
Хэрэглэх арга:
• Бүрэн уустал хутгана
• 20–30 секунд зайлаад нулимна
• 3–4 удаа давтана
Өдөрт 2 удаа
Хэт их сода хийж болохгүй.
3. ДАВСНЫ УУСМАЛ (хамгийн энгийн)
Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• ½ цайны халбага давс
Хэрэглэх арга:
• Давсаа бүрэн уусгана
• 20–30 секунд зайлаад нулимна
• 3–5 удаа давтана
Өдөрт 2–3 удаа
Хэт давсархаг байж болохгүй.
Эдгээр уусмалын аль нэгээр хоолойг зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлна.