“Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт болж байна
“Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспорт: Боломж, бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэл танилцуулав.
Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Зөвлөлдөх уулзалт одоо салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна.

Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.