Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-02-26
АМНАТ-өөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон газрын дарга нартай өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хуралдав.

Хуралдааны үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хуулийн төсөлд туссан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулж байгаа асуудлаар санал солилцов.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор цаашид хамтран ажиллахаар болов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ