Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-02-26
Амралтын өдрүүдэд Бандунг хотын төв талбайг зорих урсгал тав дахин өсдөг

Индонезийн Бандунг хотын төв талбай нэгэн цагт замбараагүй худалдаа, шаварлаг орчинтой бүс байв. Харин өнөөдөр 1.2 га талбайг хамарсан орчин үеийн ногоон байгууламж бүхий нийтийн амралтын орон зай болон шинэчлэгдээд байна.
Бандунг хотын захиргаанаас 10.8 тэрбум рупи буюу 700 мянга гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, талбайд үйл ажиллагаа явуулж байсан 400 гаруй зөвшөөрөлгүй худалдааны цэгийг чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Шинэчлэлийн хүрээнд 4,357 метр.кв талбайг ус нэвтрүүлэх чадвартай синтетик зүлгээр бүрсэн нь онцлох шийдэл болсон байна. Учир нь тус зүлэг нь секундэд 1.2 литр ус шингээх хүчин чадалтай бөгөөд борооны дараа гадаргуу хурдан хатаж, иргэд тав тухтай сууж амрах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Мөн явган хүний бүсийг тэлж, авто замын ачааллыг бууруулах зорилгоор газар доор 150 автомашин, 1.500 мотоциклийн багтаамжтай зогсоол байгуулжээ. Ингэснээр тээврийн хэрэгслийг явган хүний бүсээс бүрэн тусгаарлаж, талбайг аюулгүй, цэгцтэй орчин болгон өөрчилсөн байна. Төсөл хэрэгжиж дууссанаас хойш тус талбайг зорих иргэд, жуулчдын тоо эрс нэмэгдэж, амралтын өдрүүдэд урсгал тав дахин өсдөг гэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ