ЭМС-ын 2024 оны А/273 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний чиглэлээр зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэд Санхүүгийн дэмжлэг хүсэх тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. (Тушаалын 2.4.1.)
-Иргэний өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл,
-Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
-Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын дүгнэлт эх хувиар
-Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан эмнэлгийн дүгнэлт, төлбөр төлсөн баримтын эх хувиар (Англи хэлээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэлрүү орчуулах)
-Насанд хүрэгчид сүүлийн 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсныг нотлох баримт (хөдөлмөрийн чадвар алдалтаа тодорхойлуулсан иргэн нотлох баримтыг хавсаргана)
-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэдийн хувьд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт
-Төрийн албан хаагчид ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт