Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-02-11
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

2026 оны хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 29 эм ханган нийлүүлэх байгууллагад улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийт 60 дутагдал илрүүлж, 23 дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Түүнчлэн 12 байгууллагад нийт 37 заалт бүхий улсын (ахлах) байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн, нэг зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар эмийн орлого, зарлага, зарцуулалт, хадгалалт, түгээлт, устгалын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй байгааг тогтоолоо.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын 58 ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эмийн аюулгүй хэрэглээг хангах, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллана. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ