
“Арьс, ширэн түүхий эд бэлтгэл-2026” хэлэлцүүлэг, сургалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа.
Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд үндэсний боловсруулах үйлдвэрүүд Дундговь аймгаас 5,000 ширхэг хонины нэхий бэлтгэн, гутал, хувцас, бээлийний зориулалттай савхи үйлдвэрлэх, уг савхиар гутал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тэдгээрийг орон нутгийн сургууль, цэцэрлэг, малчид, иргэдэд нийлүүлэх, цаашлаад сум, орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдэд түүхий эд нийлүүлэх замаар тойрог эдийн засгийг хөгжүүлэх жишиг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ нь үнэгүйдэж буй хонины нэхийний ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс, ширний салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулалтын уялдааг сайжруулах, орон нутгийн оролцоонд тулгуурласан нэмүү өртгийн сүлжээг бий болгох, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал түлхэц болно.
