Хэвийн боовны хадгалалтын нөхцөл, шаардлагыг мөрдөхийг зөвлөж байна
Тодруулбал, хэвийн боовыг хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, агаарын солилцоо сайтай, нарны шууд тусгалаас хамгаалагдсан, агаарын харьцангуй чийгшил 75 хувиас ихгүй, 10-25 хэмийн температуртай, “MNS 5364, Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг хангасан агуулахад үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 21 хоног хүртэл хадгалах боломжтой.
Харин нийлэг уут, хайрцагт битүүмжлэн савласан бүтээгдэхүүнийг 0–6 хэмийн температуртай хөргүүрт 45 хоног хүртэл хадгалж болно. Мөн хэвийн боовыг хөлдөөсөн тохиолдолд –12 хэмээс дээшгүй температурт хөлдүү байдлаар 3 сар хүртэл хадгалах боломжтой бөгөөд хөлдөөсөн боовыг гэсгээх заавар, гэсгээсний дараах хадгалах нөхцөл, хугацааг бүтээгдэхүүний шошгонд тодорхой тусгана. Тавгийн идээний боовны чанар нь мэдрэхүйн үнэлгээ дараах шаардлагыг хангасан байна.
Иргэд, үйлдвэрлэгчид дээрх хадгалалтын нөхцөлийг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ХЭВИЙН БООВНЫ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS 0461:2022
Дэлгэрэнгүй мэдээллийг https://masm.gov.mn/website/news.aspx?id=3503 энэхүү линкээр орж үзнэ үү.
Бусад мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.