Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-02-09
Японы Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн дүн гарлаа

Японы Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Либерал ардчилсан нам болон Японы Инновацийн намаас бүрдсэн эрх баригч эвсэл олонхийн суудал авсан талаар Японы NHK суваг мэдээллээ.

NHK сувгийн нийтэлсэн санал тооллогын мэдээллээр, Либерал ардчилсан нам 316 суудал авч, Японы Инновацийн нам 36 суудал авчээ.

Сөрөг хүчний намуудаас Үндсэн хуулийн ардчилсан нам, Комэйто намын хамтран байгуулсан шинэ нам болох "Чүдо шинэчлэлийн холбоо" 49 суудал авч, Ардын төлөөх ардчилсан нам 28 суудал авч, Сансейто нам 15 суудал авч, шинээр гарч ирж буй "Ирээдүйн баг" нам 11 суудал авсан бол Японы Коммунист нам 4 суудал авчээ.

Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 8-ны өдрийн 07:00 цагт эхэлж, орон нутгийн цагаар 20:00 цагт өндөрлөж, нийт 1284 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ