Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-02-05
Индонезийн “Balikpapan” үйлдвэрийн төсөл туршилт тохируулгын шатандаа байна

Индонезийн эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг бол долоо дахь жилдээ хэрэгжиж буй “Balikpapan” нефть боловсруулах үйлдвэрийн шинэчлэлт, өргөтгөлийн төсөл юм.

Туршилт, тохируулгын шатандаа явж байгаа уг төслийг нийт 7.4 тэрбум америк доллар буюу ойролцоогоор 126 их наяд Индонез рупийн хөрөнгө оруулалтаар 24 мянган инженер техникийн ажилтан гүйцэтгэж буй аж. 

Төслийн үр дүнд үйлдвэрийн хүчин чадал хоногт 260 мянган баррелиас 360 мянган баррель хүртэл нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй, Euro V стандартын өндөр чанартай шатахуун үйлдвэрлэх боломж бүрдэх гэнэ.

Техникийн шинэчлэлийн хүрээнд RFCC зэрэг технологийн гол нэгжүүдийг суурилуулж, 100 мянга гаруй тонн жинтэй үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ.

Уг бүтээн байгуулалт нь Индонез улсын шатахууны импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ