Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-02-05
Булган аймгийн Мал эмнэлгийн лабораторийн барилга стандартын шаардлага хангахгүй болжээ

Анх суурьшлын бүсээс гадна байсан хэдий ч Булган аймгийн Мал эмнэлгийн лабораторийн барилгын байршил хүн амын төвлөрлөөс шалтгаалан сургууль, цэцэрлэгийн орчин, хүн амын суурьшлын бүсэд орсон байна.

Барилгын насжилт, стандарт хангахгүй, агаарын сэлгэлт муу зэргээс шалтгаалан ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, ойр орчмын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хөрсний бохирдол үүсгэх эрсдэл бүхий нөхцөл үүссэн ажээ.

Тиймээс шинэ байршилд лабораторийн барилга барих асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг салбарын дэд сайд Б.Нямжав Булган аймагт ажиллах үеэр танилцуулж, шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг онцгойлон хүслээ.

Аймгийнхаа Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, чадавхижуулах зорилтын хүрээнд 2025 онд 7 оюутанг аймгийн Засаг даргын 100 хувийн тэтгэлгээр орон нутагт нэн дутагдалтай буй малын эмч, мал аж ахуйн мэргэжлээр В.Р.Филлипповын нэрэмжит Буриадын ХАА-н академид суралцуулж байгааг танилцууллаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ