Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-02-03
Хойд болон төвийн бүсийн сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Азийн хөгжлийн банкны техник туслалцааны TA10099-МОН төслийн хүрээнд “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж буй.

Хойд болон төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалт Дархан-Уул аймагт болж байна. 

Сургалт хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл, Төв аймгийн Засаг даргын тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна.

Сургалтын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн мониторинг, хүнсний хангамжийн мониторинг, хөрөнгө оруулалтын лавлагааны сан, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан зэрэг системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар онолын болон практик сургалтуудыг зохион байгуулж байна.

Оролцогчид мэдээллийн системд нэвтрэх эрхийн түвшин, хайлт, шүүлтүүр, анхааруулга, хяналтын самбаруудыг ашиглах арга зүйтэй танилцахын зэрэгцээ багийн ажил, кейс дасгалуудаар дамжуулан практик чадварыг эзэмшинэ.

Энэхүү сургалт нь орон нутгийн түвшинд хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтвортой байдлыг хангах, байгууллага хоорондын уялдааг сайжруулах, бодит мэдээллээр хангах, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ