Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-02-02
“BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.
Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:
1. “BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 894408
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09
2. BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 900035
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12
3. “BABYBIO” Optima 1 – 400 гр
Цувралын дугаар: 900932
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035
Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна.
ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ