Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-02-02
Эйфелийн цамхаг анх 20 жилийн дараа буулгах нөхцөлтэйгөөр баригджээ

Бидний мэдэх Эйфелийн цамхаг бол хэдэн мянган эд анги, сая сая холболтоос бүтсэн 19 зууны инженерийн гайхамшгийн нэг юм.

Зуу гаруй жилийн турш цаг уурын хатуу ширүүн сорилтыг ажралгүй давсан энэхүү байгууламжийг 2 жил 2 сарын хугацаанд, 300 гаруй ажилчны хүчээр босгосон түүхтэй. 1887 онд эхэлсэн барилгын ажилд урьдчилан бэлтгэсэн 18,038 ширхэг төмөр эд ангийг ашиглаж, 2.5 сая орчим ривет хадаасаар нэг бүрчлэн холбосон байна.

​Цамхагийн төмөр хийц нь дангаараа 7,300 тонн бол нийт жин нь 10 мянга гаруй тонн бөгөөд 330 метрийн өндөр. Ашиглалтад орсноос хойш 41 жилийн турш дэлхийн хамгийн өндөр байгууламжаар нэрлэгдсэн уг цамхаг нь байгалийн үзэгдэлд мэдрэг бөгөөд хүчтэй салхинд орой хэсэг нь 6-7 сантиметр ганхаж, зуны халуунд төмөр тэлснээс үүдэн өндөр нь 15 сантиметрээр нэмэгддэг аж.

​Зэврэлтээс хамгаалж, анхны төрхийг нь хадгалахын тулд 7 жил тутамд 60 орчим тонн будгаар бүхэлд нь шинэчилдэг байна.

Хэдийгээр анх 20 жилийн дараа буулгах нөхцөлтэйгөөр баригдсан ч радио холбооны стратегийн чухал ач холбогдол нь түүнийг нураалгүй авч үлдэх гол шалтгаан болжээ.

Парис хотын нэрийн хуудас болсон энэхүү цамхагт жил бүр 7 сая орчим хүн зочилдог бөгөөд нээгдсэн цагаасаа хойш нийт 300 сая гаруй жуулчин хүлээн авчээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ