Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
11 цаг 59 мин
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав "Малхын тал" аймаг дундын отрын бүсэд ажиллав

Засгийн газрын 56-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах зорилготой ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавын ахалсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж орон нутгийн удирдлага, малчидтай уулзаж, "Малхын тал" аймаг дундын отрын бүсэд ажиллалаа.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нартай хийсэн уулзалтаар өвөлжилтийн байдал хэвийн, мал сүрэг тарга хүчтэй, мал төллөх дөхөж буй энэ цагт малчид маань бэлтгэл сайтай байгаа мэдээллийг өгөв.

Аймгаас хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буйг тэмдэглэв.

Мөн аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг Засгийн газрын 230-р тогтоолын хүрээнд малчдад үнэ төлбөргүй олгож ажиллаж байна.

Улсын онцгой комиссоос нэмэлтээр олгосон 297 тонн тэжээлийг татан авч, аюулгүйн нөөцийг сэргээн бүрдүүлж ажиллаж байгааг мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ