Люксембург замын түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2020 оны 3 дугаар сараас нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосон байна.
Энэхүү бодлого нь иргэд болон жуулчдад ижил тэгш боломж олгож, үүний үр дүнд 2022 онд нийтийн тээврийн хэрэглээ 30 орчим хувиар өсөж, улмаар тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ 6.5 хувиар буурчээ.
2024 оны байдлаар трамвай болон галт тэрэгний зорчигчдын урсгал 10-18 хувиар нэмэгдэж, автобусаар 52.9 сая зорчигч үйлчлүүлсэн байна.
Системийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд Засгийн газраас нь жил бүр төсвөө нэмэгдүүлж, 2020 онд 590 сая евро байсан зардлыг 2025 он гэхэд 1.1 тэрбум еврод хүргэжээ.
Энэхүү шийдвэр нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, хотын хөдөлгөөнийг зохицуулах олон улсын жишиг загвар болж байгаа аж.