Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулав
Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд үндсэн төлбөрөөс хойшлуулах хүсэлтэй тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ үү. Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын газрын үнэлгээ, дүгнэлт:
- Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дүгнэлт
- Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургац алдсан эсэх тодорхойлолт багтана.
Бусад мэдээ
Нийт 617 иргэн, ААН-д 98.22 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ
Мэдээ
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орвол малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна
Мэдээ
Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
Мэдээ
Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаална
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.