Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-01-23
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант суманд ажиллав

ХХААХҮ-ийн дэд сайдын ахалсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк” тэжээлийн үйлдвэрийн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүнтэй танилцлаа. 

Тус үйлдвэр нь бүс нутагт шинжлэх ухаан, туршилт судалгааны үндсэн дээр орц, найрлагыг гарган авсан бордоо, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор малын нэмэлт тэжээлийг үйлдвэрлэдэг.

Бүтээгдэхүүнээр тодорхой хугацаанд төл мал тэжээсэн туршилтын үр дүн сайн гарсныг үйлдвэрийн ажилчид танилцуулав.

МАА-н салбарт эрдэст тэжээлийг хэрэглэж төл малын гүзээний хөгжлийг сайжруулан, тэжээсэн мал цаг уурын эрсдэлт нөхцлийг даван туулах чадвар сайжирч, арьс, ширний зузаан нэмэгдэх, мах, ноос, ноолуур, сүүний гарц нэмэгдэж эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Цаашлаад экспортын орлого өсөх, тэжээл 70 хувь импортоос хамаардаг тоон үзүүлэлтийг багасгах нийгэм, эдийн засгийн нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.

Мөн дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт эрдэнэшиш тариалж, малын тэжээл бэлтгэн ажиллаж буй “Анар орд ХХК”, үхэр бордож сайн чанарын мах экспортод гаргахаар зорьж буй “Монгол газар шим ХХК”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ