Хятадын Наньминхэ ууланд баригдаж буй инженерийн шилдэг шийдэл бүхий энэ гүүрийг Юннань муж, Nanpan голын хавцал, уулын бүсээр барьж байна.
"Puzhehei Bridge" нь ойролцоогоор 1129,8 метр урттай, хамгийн өндөр тулгуур багана нь 175 м-ийн өндөрт баригдсан бөгөөд нэл ган хийцтэй, дүүжин загвартай байх аж.
Энэхүү бүтээн байгуулалтыг Хятадын “Гуйжоу хурдны зам” групп барьж, 2028-2029 онд дуусгахаар төлөвлөсөн байна.
Тус төсөлд нийт 140 орчим тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж буй нь гүүр, зам, туннель, холбогдох инженерийн ажил, үйлчилгээ нь бүгд багтсан санхүүжилт ажээ.
"Puzhehei Bridge" ашиглалтад орсноор зорчигч, иргэд аюултай бүс болох уул, хавцал тойрч явах шаардлагагүй болж тээврийн хугацаа богиносохоос гадна Юннань мужийн алслагдсан уулын бүсүүд хотын зах зээлтэй шууд холбогдон, хөрөнгө оруулалт татаж, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтайг эх сурвалжууд тодотгожээ.