Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-01-20
Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Шинжлэх ухааны нарийн зохицуулалтаар нэн ховордох, устаж буй ургамлын генийг 100 жил ч хадгалах боломж бий. Энэ чиглэлд дэлхийн том гүрнүүд уралдан ажиллаж буйг хүрээлэнгийн эрдэмтэд уулзалтын эхэнд онцолж байв. 

УГТЭШХ үүсгэн байгуулагдсан цагаас хойш 100 гаран үр тарианы сорт үүсгэж, 20 гаран сорт нутагшуулж тариалалтад ашиглагдаж байгаа юм.Хамгийн сүүлийн байдлаар дархан 212, Дархан-222 зэрэг сортууд үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Жилд 400-450 тонн эртийн болцтой Дархан-160 Дархан-131  дунд, дунд оройн болцтой Дархан-190 Дархан-144 сортын супер элит үр үржүүлж, салбарт нийлүүлэн ажиллаж байгаа нь Монголын газар тариаланд гүйцэтгэж буй үнэтэй хувь нэмэр болж буй.

Төмсний 5 сорт шинээр гаргаж, 14 сорт нутагшуулан, 16 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулж үйлдвэрлэлд нийлүүлэн ажиллаж байна.

Бөөрөнхий сонгиныг үрээр тарьж эдийн засгийн хэмнэлт гаргах, хөдөлмөр хөнгөвчилсөн туршилтыг хийж, технологи боловсруулжээ. Жилд 80-100 мянган эрүүл бичил булцуу буюу төмсний эх материалын улсын хэрэгцээний 40 хувийг ЭШХ ханган ажилладаг.

Цаашид Монгол орны хөрсний үржил шим, төлөв байдлын судалгааг шинэчлэн гаргах, ховор ургамлын үрийг олон улсын жишгээр хадгалж үлдэх  лаборатори байгуулах шаардлага байгааг танилцууллаа. 2025-2030 онд таримлын сэлгээг боловсронгуй болгох судалгааны хөтөлбөр боловсруулах ажлыг хийн, ирээдүйд илүү шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй газар тариаланг хөгжүүлэхийн төлөө монголын газар тариалангийн салбарын эрдэмтэд мэдлэг, оюунаа уралдуулан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ