
"Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дундговь аймагт 2026 оны нэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банкны TA-10099 хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын дараах орчинд Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” техник техник туслалцааны төслийн хүрээнд хөгжүүлэн бэлтгэсэн “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, системийг практикт хэрхэн ашиглах арга зүйг эзэмшүүлэх зорилготой.
Тус сургалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс, Мал эмнэлгийн газрын 40 гаруй албан хаагч оролцож байна.