Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-01-14
Дэлхийн хамгийн урд хурдны замын туннель ашиглалтад орлоо

Дэлхийн хамгийн урт хурдны замын туннель 2025 оны 12 дугаар сарын 26-нд ашиглалтад орсон нь Хятадын баруун хойд бүс нутгийн стратегийн гол зангилаа болох Шинжаан Уйгурын өөртөө засах орны төв Тяньшань нурууг нэвтлэн баригдсан, Өрөмч-Юлийн хурдны замын гол бүрэлдэхүүн хэсэг аж.

Тус туннель нь 22 км бөгөөд нийт 47 орчим тэрбум юанийн хөрөнгө зарцуулжээ.

Мөн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, нарийн төвөгтэй геологийн бүтэцтэй нутагт оршиж байсан учир дэд бүтцийн нарийн төлөвлөлт, инженерийн чадавх шаардаж, Хятадын инженер мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг туршсан томоохон төсөл болсныг онцолж байна. 

Энэхүү туннель ашиглалтад орсноор өмнө нь 3 цаг гаруй туулдаг байсан Тяньшань нурууг ердөө 20 минутын дотор давах боломжтой болсон.

Мөн бүс нутгийн ложистик, эдийн засаг, аялал жуулчлалын урсгалыг эрс нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна баруун хойд бүс нутгийн хөгжлийг хурдасгах гол дэд бүтцийн зангилаа болсныг эх сурвалж тодотгожээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ