
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ хүрээнд мал аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодынхонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулан, харилцан санал солилцов.
Оролцогчид мал амьтны бүртгэл мэдээллийн сан, хяналтын системийг шинэчлэх, холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэн найруулах, салбарын чанар стандартыг шинэчлэх, сүүний урамшууллын үйлчлэх хугацааг сунгах, тэжээлийн үйлдвэрлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлэх, хоршоологчид, малчдад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, зөгийчдийн өдөр бий болгох, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх, салбарын хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв.
Мөн Монгол Улсын санаачлагын дагуу зарлагдсан энэ онд тохиож буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монголын мал аж ахуйн салбарт шинэчлэл хийхийн төлөө салбарын мэргэжлийн холбоод манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Тус уулзалтад 10 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Тодруулбал,
- "Монголын хөдөө аж ахуйн эрдэс шим тэжээлийн мэргэжлийн холбоо" НҮТББ;
- Мал аж ахуйн салбарын технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо;
- Бодлого судлалын төв;
- Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо;
- Монголын бэлчээр судлалын "Ногоон алт" төв;
- Мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо;
- Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл;
- Тахианы аж ахуй, өндөгний бизнесс эрхлэгчдийн холбоо;
- Монголын сүүний нэгдсэн холбоо;
- Мал, амьтны бүртгэл, мэдээлэлийн үндэсний холбоо;
- Хөдөө аж ахуйн дэвшилт технологи нэвтрүүлэх институт ТББ;
- Монголын хөдөө аж ахуйн дэвшил холбоо НҮТББ.