
АНУ-ын Пенсильвани мужийн Монтгомери дүүрэгт хурд хэтрүүлэх асуудлыг шийдэхийн тулд этгээд шийдэл хэрэгжүүлжээ.
"Gray Lane" гудамжаар анх удаа зорчиж буй хэн бүхэнд замын гол шугам нь согтуу хүн будсан мэт муруй, долгионтой харагдана. Гэвч энэ нь алдаа биш, харин жолооч нарыг өөрийн эрхгүй хурдаа сааруулахад хүргэхээр тооцоолсон санаатай шийдэл аж.
Орон нутгийн иргэд “Гудамжийг хурдны зам шиг ашиглаж байна” хэмээн олон жил гомдол гаргасны эцэст Монтгомери дүүргийн цагдаа, авто замын инженерүүд хамтран ийм арга сонгожээ.
Өмнө нь өндөрлөг шон, радарын хяналт, цагдаагийн машин байрлуулж байсан ч түр зуурын нөлөөтэй байсан аж.
Харин шулуун байх ёстой шугамыг муруйгаар солих нь жолоочийн анхаарлыг нэмэгдүүлж, хурдыг автоматаар багасгадаг “Хамгийн оновчтой шийдэл” гэж тэд үзжээ.
Одоогоор жолоочдыг дасгах зорилгоор замын дагуу анхааруулах тэмдэг, конусууд байршуулж, шинэ зурлагад аажмаар дасан зохицох боломж олгожээ.