Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-01-08
“Өмнөдөөс Хойд руу ус шилжүүлэх” төсөл 24 дэх жилдээ хэрэгжиж байна

БНХАУ-ын усны аюулгүй байдлыг хангах стратегийн тулгуур байсаар ирсэн “Өмнөдөөс Хойд руу ус шилжүүлэх” төсөл 24 дэх жилдээ хэрэгжиж байна.

Өмнөд бүсээс усны хомсдолтой хойд бүс рүү усыг шилжүүлэх зорилготой уг төсөл нь дэлхийн хамгийн том инженерийн системүүдийн нэгт тооцогддог.

Төслийн хүрээнд баригдсан Зүүн болон Төв шугамуудын нийт урт 2800 гаруй км бөгөөд Бээжин, Тяньжин зэрэг хойд бүсийн олон арван хотын усны хангамжийг тогтвортой хангаж байгаа аж.

Тухайлбал, Төв шугамаар дамжуулж буй ус нь Бээжингийн ундны усны 70 орчим хувийг бүрдүүлдэг байна. 

Төслийн онцлог нь усыг шахуургын бус, зөвхөн таталцлын хүчийг ашиглан хэдэн мянган километрийн зайд дамжуулдаг.

Үүний тулд Шар мөрнийг доогуур нь огтолж гарсан аварга туннель, олон арван акведук, сувгийн цогц системийг байгуулжээ.

Төслийг хэрэгжүүлэх явцад 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 80 тэрбум ам.доллароос давсан гэж үздэг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ