Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-01-06
Түүхэн баримт бичгийг худалдсан этгээдийн нэрийг илчлэхийг шүүхээс үүрэг болголоо

Германы Хойд Рейн-Вестфалийн Дээд Захиргааны Шүүхээс Бонн хот дахь Түүхийн танхимын “Шабовскийн тэмдэглэл” хэмээх түүхэн баримт бичгийг худалдсан этгээдүүдийн нэрийг илчлэхийг үүрэг болголоо.

Энэхүү нэхэмжлэлийг BILD сонины ерөнхий сурвалжлагч сэтгүүлч Ханс Вильгельм Сауре гаргасан бөгөөд тэрээр Берлиний ханыг нураахад шууд нөлөөлсөн гэж үздэг уг баримт бичиг 2015 онд 25,000 еврогоор музейн цуглуулгад орсон түүхийг олон жилийн турш судалж, худалдсан этгээдийг хэн болохыг тодруулахыг шаарджээ.

Шүүхийн шийдвэрт, уг мэдээлэл нь тухайн хүмүүсийн хувийн амьдралтай бус, харин олон нийтийн хүрээнд хийсэн үйлдэлтэй холбоотой тул хэвлэлийн мэдээлэл авах эрхийн хүрээнд багтаж байна. Мөн “мэдээлэл өгөх” ба “нийтлэх” нь ялгаатай ойлголт бөгөөд мэдээллийг нийтлэх эсэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын хариуцлагын асуудал гэдгийг онцлон дурдсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ