Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-12-31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдлээ

2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр  нэмэгдлээ.

Эмнэлэгт 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 11 хүн, хөдөө орон нутагт  8  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5154 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3217, 5-9 насны 1791 хүүхэд, 15-19 насны 1739 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ