Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-12-26
АНУ хориг арга хэмжээний шинэ жагсаалтад Монгол Улсын шүүгчийг хамруулжээ

АНУ-ын захиргаа хориг арга хэмжээний шинэ жагсаалт зарлаж, Монгол Улсын шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн болон Гүржийн шүүгч Гоча Лордкипанидзе нарыг хамруулсанд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) харамсаж буйгаа илэрхийллээ. 

Энэхүү хориг арга хэмжээ нь олон улсын шүүхийн байгууллагын хараат бус байдалд ноцтойгоор халдсан үйлдэл хэмээн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс мэдэгдсэн байна.

Түүнчлэн хууль хэрэгжүүлснийх нь төлөө шүүгч, прокуроруудыг онилон хориг арга хэмжээ авах нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, олон улсын эрх зүйн дэг журамд заналхийлж байгааг анхааруулжээ.

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) онцолсноор тус шүүгчид нь дэлхийн бүх бүс нутгийг төлөөлсөн, Ромын дүрмийн оролцогч улсуудын саналаар сонгогдсон хүмүүс бөгөөд тэдний талд тууштай зогсохоо илэрхийлж, хараат бусаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
[694]
Хонгилын шүүгч, шудрага бус гэдгийг нь ашгүй АНУ мэддэг юм байна л даа.
Eebii
[693]
Uhsen ats elbegdorjiin hongliin shuugch l bizdee holduulval taarna
Eebii
[692]
Uhsen ats elbegdorjiin hongliin shuugch l bizdee holduulval taarna
Шинэ мэдээ