Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний бодлого, чиг хандлага сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, дэд сайд Г.Номин нар оролцсон ба эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсынхаа өнцөг булан бүрийг эзэнтэй байлгах бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй үүрэг гүйцэтгэж буй сум, тосгоны эмч, ажилтан нарын нийгмийн баталгаа, тогтвортой ажиллах нөхцөлд онцгойлон анхаарч буйг дурдлаа.
Түүнчлэн ирэх онд анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлнэ" гэдгийг тодотгов.
ЭМЯ, Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан тус уулзалтад 21 аймгийн 44 сумын эрүүл мэндийн төвийн дарга нар оролцож санал солилцлоо.