Тариаланчдын зээлийн эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хойшлуулахаар шийдвэрлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчдаас ирүүлсэн хүсэлт, цаг уурын мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулсан “Тариалан эрхлэгчдийн зээл хойшлуулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулахаар шийдвэрлэв.
Тогтоолд 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдийн 2023-2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулахад шаардагдах нийт 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын батлагдсан төсвөөс зохицуулахаар тусгалаа.
Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.