Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн сүүний кафе” албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус сүүний кафе нь Баруун-Урт сумын 9 багийн 06 - 23 сартай 374 хүүхдээс өрхийн эрүүл мэндийн эмчийн үзлэг, үнэлгээнд үндэслэн:
- Уураг, илчлэгийн дуталтай
- Өсөлтийн хоцрогдолтой
- Суурь өвчлөлтэй
- Амжиргааны түвшин доогуур орлоготой
- Өвчлөлд өртөх эрсдэл өндөр зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан 50 хүүхдийг сонгон хамруулж байна.
Сонгогдсон хүүхдүүдэд 7 хоногт 5 удаа, насанд нь тохирсон, тэжээллэг чанар өндөртэй:
-Тосгүй сүүний аарц
-Тэжээллэг зутан
-Тослог тэнцвэржүүлсэн ариутгасан сүү
-Тараг... зэрэг сүү, цагаан идээг тогтмол олгож, өсөлт хөгжил, дархлааг нь дэмжин ажиллаж эхэллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь эх, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, хоол тэжээлийн дутлаас урьдчилан сэргийлэх, эрүүл өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.