Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
11 цаг 57 мин
Дэлхий даяар 100 тэрбум ам.доллароос дээш өртөгтэй 9 төсөл хэрэгжиж байна

Барилгын салбарын судалгаа, шинжилгээний 1Build, International Construction Magazine болон Construction Review компанийн таамаглалаар ойрын хугацаанд 1 их наяд ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжих төлөвтэй байгаа нь салбарын түүхэнд шинэ босго тогтоохоор байгаа аж.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 100 тэрбум ам.доллароос дээш өртөгтэй нийт есөн төсөл хэрэгжиж байгаагийн дөрөв нь Персийн булангийн бүс нутагт төвлөрчээ.

Тухайлбал, Саудын Арабын “Неом”, “The Line”, Хаан Абдуллагийн нэрэмжит Эдийн засгийн хот, мөн Кувейтийн “Silk City” зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтаж байна.

Өртөг, цар хүрээгээрээ эдгээрийг давсан төсөл нь Европын Холбооны 600 тэрбум ам.долларын санхүүжилттэй “Транс-Европын тээврийн сүлжээ” юм.

Энэхүү төсөл нь тив дамнасан авто зам, төмөр зам, боомт, ложистикийн дэд бүтцийг нэгтгэсэн, стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт аж.

Нөгөө талаас Персийн булангийн бүс нутагт зарим төслийн хэрэгжилт саатах, дахин төлөвлөх явдал ажиглагдаж байна.

Тухайлбал, GCC-ийн төмөр замын төсөл тодорхой хугацаанд түр зогссоны дараа дахин сэргэсэн бол “Дубайланд” аялал жуулчлалын цогцолборын төсөл хэсэгчлэн цуцлагдаад байгаа гэнэ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ