Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
Өчигдөр 12 цаг 57 мин
“Хүнсний аюулгүй байдлын хууль, тогтоомжийн давхардал, хийдлийг тодорхойлсон үнэлгээ” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага  (FAO) хамтран хэрэгжүүлж буй “Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдааны шударга байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахад нь бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх” (GCP/GLO/1195/ROK) төслийн хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын хууль, тогтоомжийн давхардал, хийдлийг тодорхойлсон үнэлгээ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож хүнсний аюулгүй байдлын хууль, журмын давхардал болон хийдлийг тодорхойлсон үнэлгээний үр дүнг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн хүрээнд:

  • Хүнсний аюулгүй байдлыг зохицуулж буй голлох 16, хамаарал бүхий 23 хууль, холбогдох журам, тогтоомжийн давхардал, хийдлийг тодорхойлсон үнэлгээний тайланг хэлэлцэж, санал солилцох
  • Байгууллагуудын чиг үүргийн уялдаа, хамтын ажиллагааны үр нөлөөг сайжруулах
  • Үндэсний хэмжээнд илүү шуурхай, уялдсан, нотолгоонд суурилсан зохицуулалт бүрдүүлэх
  • Цаашдын бодлого, эрх зүйн шинэчлэлийн суурь баримт бичгийг боловсруулах талаар тус тус хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллагуудын зохицуулалт, хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой зөвлөмж, гарах бөгөөд эдгээр нь цаашдын бодлогын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ