Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
Уржигдар 15 цаг 29 мин
“ХАА-н хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын зөвлөхүүдийг хүлээн авч уулзав

ХХААХҮЯ-ны харьяа газар, агентлагууд болох Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал хамгааллын газар, Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа, Хөдөө аж ахуйн кордораци ТӨХХК-ийн удирдлагууд  Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын буюу Австрали улсын зөвлөхүүдтэй уулзалт хийж, санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны олон улсын төслийн зөвлөхүүд Австрали улсын мал аж ахуйн салбарын  тогтолцоо, зохион байгуулалтын талаар танилцуулав. Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь 100 жилийн түүхтэй аж. Австрали улс түүхий мах болон амьд малын экспортоор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Тоон мэдээллээр Австраль улс нийт малын тоогоор Монгол улстай ойролцоо буюу 30,1 сая толгой үхэр, 73,2 сая хонь, 3,4 сая ямаатай ч 2024 оны байдлаар дэлхийн 104 оронд түүхий мах экспортолжээ. Уг үзүүлэлт нь манай улсын МАА-н салбарт маш их нөөц боломж байгааг харуулж байна.

2024 онд 2,2 сая тонн улаан мах, 1,34 сая тонн үхрийн мах, 614.000 мянган тонн хурганы мах, 1,1 сая толгой амьд малыг экспортолж 81,7 тэрбум долларын орлого олжээ. Өнөөдрийн байдлаар үхэр бордох хүчин чадлынхаа 93 хувийг ашиглан 1,7 сая үхэр бордож үнэ цэн өндөр мах үйлдвэрлэж, бага орон зайд олон тооны мал бордох менежментээр өндөр орлого олох зорилгоор ажиллаж байгаа туршлагаа хуваалцав. ХХААХҮЯ-ны харьяа газар, агентлагын удирдлагууд Монгол улсын хувьд бэлчээрийн болон эрчимжсэн МАА-г хослуулан хөгжүүлж, тодорхой бүс нутгийг тусгаарлагдсан аж ахуй болгон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан үнэ цэнтэй мах болон амьд малын экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, Австрали улсын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, ХАА-н салбарын оновчтой зохион байгуулалтанд анхаарах зэрэг асуудлаар нээлттэй санал солилцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ