Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-12-02
Дхубри-Пхулбари гүүрний бүтээн байгуулалт 4 дэх жилдээ үргэлжилж байна

Энэтхэгийн Дхубри-Пхулбари гүүрний бүтээн байгуулалт 4 дэх жилдээ үргэлжилж байна.

Нийт 19.28 км урт, дөрвөн эгнээтэй тус гүүрийг "Жайка"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бол "Larsen&Toubro" компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.

Төслийн нийт өртөг нь 560 орчим сая ам.доллар бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас төслийг 2019 оны 2-р сард хэрэгжүүлэхээр баталсан хэдий ч барилгын ажлын бэлтгэл, гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийх шат 2 жил орчим үргэлжилснээр барилга угсралтын ажлыг 2021 оны эхний хагаст эхлүүлсэн байна. 

Тус гүүр ашиглалтад орсноор гатлага онгоцоор 6 цаг зарцуулдаг байсан хугацааг ердөө 20-40 минут болгон багасгах төдийгүй Зүүн хойд Энэтхэгийн бусад мужуудтай шууд холбосноор бүс нутгийн худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд түлхэц болох гэнэ.

Төслийг 2028 оны 9-р сард дуусгахаар ажиллаж байгаа юм байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ