Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-11-27
Хонконгийн орон сууцны хороололд гал гарч, 44 хүн амь үрэгдэж, 16 хүн шархаджээ

Хонконгийн орон сууцны хороололд гал гарч, 44 хүн амь үрэгдэж, 16 хүн шархадсан байна.

Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court орон сууцны хотхонд их хэмжээний гал гарчээ.

Ойролцоогоор 2000 гаруй өрхтэй тус хотхонд гарсан түймэрт одоогоор 44 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж, зарим нь аюултай байдалтай байна гэж Хонконгийн Засгийн газар болон Онцгой байдлын газраас нь мэдээлжээ.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч барилгуудын гадна талын модон хамгаалалт (bamboo scaffolding) галыг илүү хурдан тархахад нөлөөлсөн байна. 

Гал орон нутгийн цагаар өдрийн 2:51 цагт эхэлж, 3:34 цагт 4-р зэрэгт хүрсэн байна.

Галыг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн гал сөнөөгч бэртэж, нэг аврагч нас баржээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ