Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-11-25
2025 оны эхний улиралд Европ руу чиглэсэн хууль бус хил нэвтрэлт 30 хувиар буурчээ

Европын Холбооны Хил хамгаалах агентлаг Фронтексийн мэдээлснээр Европын хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар багассан байна.

Хүний эрхийн байгууллагуудын үзэж буйгаар энэ бууралт нь Европын Холбооны Ливи, Тунис зэрэг улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй, хүний эрхийн зөрчил дагуулдаг цагаачдын урсгалыг сааруулах бодлоготой холбоотой аж.

Хамгийн огцом бууралт Балканы хойгийн маршрутад бүртгэгдэж, Албани, Серби, Монтенегро, Умард Македонийг дамжсан хууль бус нэвтрэлт 64 хувиар буурсан байна.

Их Британи руу чиглэсэн тохиолдол мөн 4 хувиар багасчээ.

“Human Rights Watch”-ийн тайланд дурдсанаар цаг агаар, бүс нутгийн зөрчил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ч 2024 онд ажиглагдсан буурах чиг хандлага 2025 онд ч үргэлжилж байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ