Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-11-24
ХХААХҮЯ БНСУ-ын Вонгуаны Их сургуультай хамтарч ажиллана

Монгол, Солонгосын төр, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцсон “Монгол-БНСУ-ын Хүнс, биотехнологийн хамтын ажиллагааны бага хурал-2025” боллоо.

Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй төлөөлөл оролцож, Монгол Улсын ХХААХҮЯ болон БНСУ-ын Вонгуаны их сургууль хооронд техник хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Талууд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт шинэ техник, технологи, инновацид суурилсан хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үүнд:

-Хүнс, биотехнологийн судалгаа, хөгжүүлэлт

-ESG удирдлага, тогтвортой үйлдвэрлэлийн шийдлүүд

-Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах технологи

-Гарааны бизнесийн инкубаци, стартап дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлэх юм.

ХХААХҮЯ-ны төлөөлөл Солонгосын хүнсний үйлдвэрлэл, биотехнологийн салбарын тэргүүн туршлага, үр ашигтай шийдлүүдийг Монгол Улсад бодитоор нэвтрүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг онцоллоо. Ийнхүү хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, инноваци, технологид тулгуурласан урт хугацааны түншлэлийн эхлэл тавигдлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ